EducationUSA боловсролын зөвлөгөөний төвд ирснээр ерөнхий англи хэлний болон их сургууль, коллежийн элсэлтэд шаардлагатай стандарт шалгалтын ном, сурах бичиг, материалыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
Америкт суралцах 5 алхам

АНУ-д их дээд сургуулиуд мөн урт болон богино хугацааны хөтөлбөрт суралцахаар төлөвлөж байгаа оюутан залууст “Америкт суралцах 5 алхам”-ыг хүргэж байна.
Алхам 1: Өөрийнхөө боломжийг судлах
- Өөрийнхөө зорилгыг тодорхойлох
- Америкийн дээд боловсролын талаар мэдлэгтэй болох
- АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн сургуулиудыг хайж судлах сувгийг олж мэдэх
Алхам 2: Суралцах зардлаа төсөвлөх
- Суралцах төсвөө гаргах
- Суралцах зардлаа багасгах арга замуудыг хайх
- Сургалтын тэтгэлэг болон санхүүгийн эх үүсвэрийг хайж судлах
Алхам 3: Өргөдлийн маягт бөглөх
- Өргөдөл мэдүүлэх хугацааг тодорхойлж гаргах
- Өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай элсэлтийн шалгалт өгч, бусад материал бүрдүүлэх
- Зорилго тодорхойлсон эссэ бичих
Алхам 4: Оюутны виз мэдүүлэх
- Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтуудыг судлах
- Виз мэдүүлэх үе шат
- Ярилцлаганд бэлдэх
Алхам 5: Явахын өмнөх бэлтгэл
- Америкт очсоны дараах орчин, хүлээлтийн талаар судлах
- Боловсролын шинэ орчинд дасах
- Америкийн соёл, шинэ хүрээлэлд өөрийгөө дасгах