АНУ-д Суралцацгаая Лайв Цуврал

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2018 оны 5-р сарын 4-аас эхэлсэн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөрүүд, EducationUSA-ын “АНУ-д Суралцах 5 Алхам” болон оюутны визний тухай танилцуулах “АНУ-д Суралцацгаая Лайв Цуврал”-ын намрын дугаар энэ Баасан гарагт эхлэх гэж байна! 
 

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам Facebook Page

"Америк Улсын Спорт" хэлэлцүүлэг

7 сарын 24-нд EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс та бүхэнд хүргэсэн уулзалтаар АНУ-ын Энхтайваны Корпсын сайн дурын ахлах ажилтнаар Монгол улсад ажиллаж буй Sebastian Zusi дахин уригдан оролцлоо. Америк Улсын Үндэсний Спорт болон АНУ-ын сургуульд оюутан залуус ямар спортоор хичээллэдэг талаар сонирхолтой яриа явуулсан Sebastian мөн цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оролцогчдодоо баярлалаа.

"Америк Улсын тэмдэглэлт өдрүүд" хэлэлцүүлэг

7 сарын 17-нд EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс та бүхэнд хүргэсэн уулзалтаар АНУ-ын Энхтайваны Корпсын сайн дурын ахлах ажилтнаар Монгол улсад ажиллаж буй Sebastian Zusi уригдан оролцлоо. Америк Улсын тэмдэглэлт өдрүүдийн талаар сонирхолтой яриа явуулсан илтгэгчдээ мөн цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оролцогчдодоо баярлалаа. 
Харин 7 сарын 24-нд 17:30 цагт болох дараагийн уулзалтаар АНУ-ын үндэсний спортуудын талаар товч танилцуулга өгөх болно.

Англи хэлээр ярилцлаганд орохдоо асуултаа хэрхэн зөв сонсож хариулах вэ?

EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс та бүхэндээ Мягмар гараг бүр цувралаар хүргэдэг АНУ-д Суралцах 5 Алхам цуврал ярианы 4 дахь удаагийн зочноор АНУ-ын Энхтайваны Корпсын сайн дурын ахлах ажилтанаар Монгол улсад ажиллаж буй Sebastian Zusi уригдан оролцлоо. Англи хэлээр ярилцлаганд орохдоо асуултаа хэрхэн зөв сонсож хариулах талаар сонирхолтой яриа явуулсан илтгэгчдээ баярлалаа. Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оролцогчиддоо баярлалаа. 

Pages