EDUCATIONUSA ЭССЭ УРАЛДААН

Энэхүү уралдаан хүүхдийн англи хэлний ур чадвар сайжруулах, зохион бичлэг бичих, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх зорилгтой.  

Сэдэв: "АНУ-д суралцах нь миний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ?”

Хамрах хүрээ: Уралдаан нь 12-17 нас хүртэлх хүүхдүүд оролцох боломжтой.

Тавигдах шаардлага: 
• Эссэ нь англи хэл дээр (500 үгтэй)  бичигдсэн байх. 
• Эссэг нүүр хуудасны хамт онлайнаар илгээнэ. Илгээх хаяг: info@educationusa.mn 

Writing for Scholarship Essays

3 сарын 15-нд явагдсан Тэтгэлгийн эссэ бичих хичээл амжилттай явагдлаа. Багш Мaggie болон идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа.

Сурагч нар эссэ бичих дасгал хийж, багштайгаа ярицаж, олон мэдээлэл авж чадсан. 

Удахгүй бид цуврал бичгийн хичээл явуулах тул та манай хуудсыг тогтмол шалгаарай. 

Coffee Hour English Program

Та бүхэнд EducationUSA-Mongolia-гаас хэрэгждэг Coffee Hour хөтөлбөрийг танилцуулахад таатай байна. 

Энэхүү хөтөлбөр 10 долоо хоног үргэлжлэх англи хэлний ур чадвараа сайжруулах, АНУ-д амжилттай суралцах 10 долоо хоногийн хөтөлбөр юм.  

Тавигдах шаардлага: англи хэлний дундаж мэдлэгтэй байхь АНУ-д суралцах хүсэлтэй. 

Байршил: Улаанбаатар хотын төв номын сангийн (циркийн хажуудах) 2 давхарт 

Дараагийн бүртгэл: 5 сарын сүүлийн 7 хоногт фэйсбукээр зарлах болно. 

EducationUSA-Mongolia Outreach - Архангай, Ховд

EducationUSA-Mongolia боловсролын зөвлөгөөний төвийн гол үйл ажиллагааны нэг болох "АНУ-д сурах 5 алхам" сэдвээр олон нийтэд үнэ төлбөргүй мэдээлэл хүргэдэг байгаа.
Энэ жилийн 11 сард EducationUSA төвийн зөвлөхүүд Архангай болон Ховд аймгуудаар амжилттай үйл ажиллагаа явуулсан. Бидний үйл ажиллагааг зохион байгуулахад хамтарч ажилласан сургууль, номын сангуудад дахин баярлалаа.
Хэрвээ та манай төвтэй холбогдохыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу: 
Утас: 70174414 
Имайл: info@educationusa.mn

International Education Week 2018, November 12-16

EducationUSA-Mongolia oлон улсын боловсролын долоо хоногийн эхний үйл ажиллагаа "Sharing Experiences and the Advantages of Studying Abroad" сэдэвээр Амгалан Жанцанхорлоотай хамт Бат-эрдэнэ Сугармаа, 2-р үйл ажиллагаа "TOEFL шалгалтын бичгийн ур чадвараа сайжруулах зөвлөмжүүд" сэдэвт яриагаар EducationUSA-ийн зөвлөх Ангар Батсайхан, 3-р үйл ажиллагаа "Researching your options and financing your education with IUA" сэдэвээр Keera Smith, 4-р үйл ажиллагаа "АНУ-ын сургуулиудад элсэлтийн өргөдлөө явуулах зөвлөмжүүд " сэдвээр Black Hills State University-ийн төлөөлөгч нар оролцлоо.

"Магистр зэргээр АНУ-д суралцах" лекц

10 сарын 10-нд болсон "Магистр зэргээр АНУ-д суралцах" сэдэвт зөвлөгөөний цагаар хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ 7 хоногт бид "Алхам 2: Сургалтын зардлаа төсөвлөх" гэсэн сэдвээр та бүхэнд мэдээлэл хүргэх болно. Холбоос See you soon!

Pages