Англи хэлээр ярилцлаганд орохдоо асуултаа хэрхэн зөв сонсож хариулах вэ?

EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс та бүхэндээ Мягмар гараг бүр цувралаар хүргэдэг АНУ-д Суралцах 5 Алхам цуврал ярианы 4 дахь удаагийн зочноор АНУ-ын Энхтайваны Корпсын сайн дурын ахлах ажилтанаар Монгол улсад ажиллаж буй Sebastian Zusi уригдан оролцлоо. Англи хэлээр ярилцлаганд орохдоо асуултаа хэрхэн зөв сонсож хариулах талаар сонирхолтой яриа явуулсан илтгэгчдээ баярлалаа. Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оролцогчиддоо баярлалаа. 

Аризона Их Сургуулийн Бат-Оргил туршлагаасаа хуваалцлаа

EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс та бүхэндээ Мягмар гараг бүр цувралаар хүргэдэг АНУ-д Суралцах 5 Алхам цуврал ярианы 3 дахь удаагийн зочноор Аризонагийн их сургуульд улс төр, гадаад харилцаа, байгаль орчин ногоон хөгжлийн чиглэлээр бакалавр зэрэг эзэмшихээр суралцаж буй Бат-Оргил уригдан оролцлоо. Сургуулиа хэрхэн сонгосноос эхлээд амжилттай элсэн орж суралцаж буй өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцсан илтгэгчдээ баярлалаа. Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оролцогчиддоо баярлалаа.

"Access Micro Scholarship" хөтөлбөрийн сурагчидтай хамт

6-р сарын 13-ны өдөр EducationUSA Mongolia хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг EducationUSA Academy талаар дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хотын дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд явууллаа. Энэхүү 2-4 долоо хоногийн хугацаатай хөтөлбөр нь англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 15-17 насны сурагчдад зориулагдсан бөгөөд тус хөтөлбөрөөс тэтгэлэг авах бүрэн боломжтой юм. Тус хөтөлбөртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүсэж байгаа бол бидэнтэй холбогдоно уу?

Pages