Мэдээ, мэдээлэл

Computer Science and Math - Семинар

Энэ удаагийн Мягмар гаригийн уулзалтанд ирж манай семинарыг амжилттай яуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан зочиддоо гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ сонирхолтой бөгөөд үр өгөөжөөр дүүрэн мэдээлэл хүргэсэн Жанцанхорлоодоо маш их баярлалаа. Харин дараагийн уулзалтын сэдэв маань АНУ-д суралцах 3 дахь алхмын нэгээхэн хэсэг болох "Сургуульд бүртгүүлэх эссэ хэрхэн бичих" талаар зааварчилгаа өгнө. Цөмөөрөө иргээд 6 сарын 19-ны 17:00 цагт уулзацгаая.

"EducationUSA Mongolia” боловсролын зөвлөгөөний төвийн урьдчилсан нээлт

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 2004 оноос хойш АНУ-ын ЭСЯ-тай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус номын сан 2016 онд АНУ-ын ЭСЯ-наас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар боловсролын зөвлөгөөний төвийн үйл ажиллагааг явуулах албан ёсны эрхийг авсан бөгөөд өчигдөр “EducationUSA Mongolia” боловсролын зөвлөгөөний төвийн урьдчилсан нээлтийг хийжээ.

Pages