АНУ-д Суралцацгаая Лайв Цуврал

Та АНУ-д суралцахыг хүсдэг үү? Аль сургууль хэрхэн сонгох болон санхүүжилтээ хэрхэн төлөвлөх талаар зөвлөгөө хэрэгтэй байна уу? Оюутны визний тухай танд асуулт байна уу? Тэгвэл АНУ-д Суралцацгаая Лайв Цувралын намрын эхний дугаарыг алдалгүй үзээрэй!

Оролцогч: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны боловсрол, соёлын хөтөлбөр хариуцсан Олон нийттэй харилцах албаны Дэд дарга ноён Ариел Вайкофф.

Сэдэв: Энэ оны 5-р сард эхэлж дараа оны 4-р сар хүртэл буюу бүтэн нэг жилийн хугацаанд явагдах АНУ-д Суралцацгаая лайв цувралын хуваарь, хамрагдах хөтөлбөрийн тухай танилцуулга хийнэ.

Date: 
2018-10-12 13:00 to 13:30