EducationUSA-Mongolia STEM Fair 2018

EducationUSA Mongolia Боловсролын Зөвлөгөөний Төв нь 9-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо Америк сургуулиудын оролцох "АНУ-ын шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математикийн боловсролын үзэсгэлэн" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах болно. Тус өдөрлөгийн үеэр Америкийн 3 их дээд сургууль оролцох бөгөөд сургууль тус бүрийн төлөөлөгчтэй биечлэн уулзах боломжтой юм. Үүнд:
1. Illinous Wesleyan University
2. IGlobal University 
3. Virginia International University 

Мөн түүнчлэн тус үзэсгэлэнд Америкийн сургуулиудын төлөөлөгчдөөс гадна Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консул, Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд оролцож,
• АНУ-ын боловсролын системийн ерөнхий мэдээлэл
• АНУ-ын сургуулиудад шинжлэх ухааны чиглэлээр элсэн суралцах зөвлөгөө 
• АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт, солилцооны хөтөлбөрүүд
• АНУ-ын оюутны виз мэдүүлэх зөвлөгөө
• АНУ-д суралцах талаар зөвлөгөө мэдээлэл
• АНУ-ын сургуулиудын танилцуулга олон нийтэд хүргэнэ

Date: 
2018-09-22 10:30 to 17:00