EducationUSA-Mongolia: Special Topics танилцуулж байна

8 сарын 31нд EducationUSA-Mongolia боловсролын зөвлөгөө өгөх төвөөс зохион байгуулж буй "EducationUSA Special Topic Series" тусгай сэдэвт цуврал уулзалтанд хатагтай Ashley Harper зочин илтгэгчээр оролцохоор боллоо.
Тэрээр " Байгаль орчны чиглэлээр АНУ-д суралцахын давуу талууд" сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Тус ярилцлага нь үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлтэй байх болно. Та бүхэн товлосон цагт хүрэлцэн ирээрэй.

Ashley Harper нь Америкийн ЭСЯ-д шинжлэх ухааны зөвлөхийн алба хашиж, АНУ-ын Байгаль орчин хамгаалах агентлагийг төлөөлж Монгол улсын байгаль орчин, нийгмийн эрүүл мэндийн бодлогод шинжилгээ хийж, сайжруулах зөвлөмж өгөх чиглэлээр ажиллаж байна.

Тэрээр өмнө АНУ-ын Энхтайваны Корпсын сайн дурын ажилтнаар Жордан улсад ажилсан олон улсын туршлагтай юм.