Англи хэлээр ярилцлаганд орохдоо асуултаа хэрхэн зөв сонсож хариулах вэ?

EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс та бүхэндээ Мягмар гараг бүр цувралаар хүргэдэг АНУ-д Суралцах 5 Алхам цуврал ярианы 4 дахь удаагийн зочноор АНУ-ын Энхтайваны Корпсын сайн дурын ахлах ажилтанаар Монгол улсад ажиллаж буй Sebastian Zusi уригдан оролцлоо. Англи хэлээр ярилцлаганд орохдоо асуултаа хэрхэн зөв сонсож хариулах талаар сонирхолтой яриа явуулсан илтгэгчдээ баярлалаа. Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оролцогчиддоо баярлалаа. 
Харин 7 сарын 17-нд 17:30 цагт болох дараагийн цувралаар элсэлтийн шалгалтын ярилцлагад бэлтгэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг өгөх тул та бүхэн EducationUSA -д хүрэлцэн ирээрэй.