EducationUSA Academy

АНУ-ын Төрийн Департаментын дэргэх EducationUSA сүлжээ байгууллагаас ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Америкийн их сургуулиудад элсэн суралцахад шаардлагатай ур чадварыг олгох зорилгоор EducationUSA Academy зуны хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

EducationUSA Academy нь 2017 оны 6-8 дугаар сард АНУ-ын 15 их сургууль дээр 3-4 долоо хоногийн хугацаанд хэрэгжих академик хөтөлбөр. Хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 15-17 насны сурагчид оролцоно. Хөтөлбөрт өргөдөл гаргах сурагчид англи хэлний зохих мэдлэгтэй байна.

EducationUSA Academy хөтөлбөрийг хэрэгжүүлэх их сургуулиудыг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулдаг. 2017 онд дараах 15 сургууль дээр хөтөлбөр хэрэгжинэ.

  1. Диабло Валлей коллеж (Калифорни муж)
  2. Эмбри-Риддл аэронавигацийн их сургууль (Флорида муж)
  3. Жон Хопкинсийн их сургууль (Мэрилэнд муж)
  4. Льюс энд Кларк коллеж (Орегон муж)
  5. Монтана Стэйт их сургууль (Монтана муж)
  6. Нортвестерн их сургууль (Иллинойс муж)
  7. Сиракюсийн их сургууль (Нью-Йорк муж)
  8. Темплийн их сургууль (Филадельфи муж)
  9. Алабама-Хантсвиллийн их сургууль (Алабама муж)
  10. Арканзасийн их сургууль (Арканкас муж)
  11. Колорадо Боулдерын их сургууль (Колорадо муж)
  12. Маноа дахь Хавайн их сургууль (Хавай муж)
  13. Массачусеттс Амхэрстийн их сургууль (Массачусеттс муж)
  14. Хойд Жеоржиагийн их сургууль (Жеоржиа муж)
  15. Сэйнт Луйс дахь Вашингтоны их сургууль (Миссури муж)

EducationUSA Academy хөтөлбөрт оролцогчид англи хэлний дунд болон ахисан түвшний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдахаас гадна Америкийн их сургууль, коллежийн элсэлтийн талаар мэдлэг хуримтлуулж, академик орчинд амжилттай суралцах арга барилаас суралцаж, АНУ-ын их сургуулийн хотхоны амьдралтай танилцана.

EducationUSA Academy хөтөлбөр хэрэгжүүлэгч сургууль тус бүр дунджаар 15-20 сурагчийг өөрийн хөтөлбөрт хамруулна. Оролцогчид хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулийн ойролцоох их сургууль, коллежийн хотхонтой танилцах аялал хийнэ.

EducationUSA Academy хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиудын хөтөлбөрийн хугацаа, төлбөр, элсэлтийн журам, өргөдөл гаргагчдад тавих англи хэлний шалгуур харилцан адилгүй тул сурагчид өөрт тохирох сургууль руу шууд өргөдлөө явуулна. Хөтөлбөрт тэнцсэн сурагчид хөтөлбөрийн төлбөр, аяллын зардлаа өөрсдөө хариуцна. EducationUSA Academy хөтөлбөрийн төлбөр 4000-6000 доллар байна. (Үүнд онгоцны тийз, визний төлбөр багтаагүй болно)

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.edusaacademy.org-аас авна уу.