Аризона Их Сургуулийн Бат-Оргил туршлагаасаа хуваалцлаа

EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс та бүхэндээ Мягмар гараг бүр цувралаар хүргэдэг АНУ-д Суралцах 5 Алхам цуврал ярианы 3 дахь удаагийн зочноор Аризонагийн их сургуульд улс төр, гадаад харилцаа, байгаль орчин ногоон хөгжлийн чиглэлээр бакалавр зэрэг эзэмшихээр суралцаж буй Бат-Оргил уригдан оролцлоо. Сургуулиа хэрхэн сонгосноос эхлээд амжилттай элсэн орж суралцаж буй өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцсан илтгэгчдээ баярлалаа. Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оролцогчиддоо баярлалаа. Ирэх мягмар гарагийн 17:00 цагт болох дараагийн цувралаар Англи хэлээр ярилцлаганд орохдоо асуултаа хэрхэн зөв сонсож хариулах талаар сонирхолтой яриа болох тул та бүхэн #EducationUSA -д хүрэлцэн ирээрэй.