Америкт суралцах 5 алхам

"EducationUSA Mongolia" Америкийн Боловсролын Зөвлөгөөний Төв нь АНУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан залуус болон ахлах ангийн сурагчдад зориулан "Америкт суралцах 5 алхам" сэдвээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн харьяа II-р салбарт үнэ төлбөргүй, нээлттэй уулзалт хийх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Та уулзалтанд ирснээр
• Алхам 1: Америкт суралцах өөрийн боломжийг судлах
• Алхам 2: Суралцах зардлаа төсөвлөх
• Алхам 3: Өргөдлийн маягт бөглөх
• Алхам 4: Оюутны виз мэдүүлэх
• Алхам 5: Явахын өмнөх бэлтгэлийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Уулзалт 2017 оны 4 дугаар сарын 27-ны Пүрэв гарагт 14:00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн харьяа I-р салбарт (ЧД, Бага тойруу 6-р байр СУИС-ийн замын урд) болно.

Date: 
2017-04-27 14:00 to 15:00