EducationUSA Series No.2

EducationUSA Series No.2

EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс Америкт сурахаар төлөвлөж буй оюутан залууст зориулан EducationUSA Series цуврал лекцийг зохион байгуулж байна.

EducationUSA Series лекц нь АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн төлөөлөгчдийг Монголд урьж, Америкийн дээд боловсролын онцлог, тус улсад суралцах тухай зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой.

EducationUSA Series-ийн энэ удаагийн зочноор Өмнөд Сиаттл Коллежийн төлөөлөгч Тайсен Хиллкүист оролцож,
• АНУ-ын дээд боловсролын онцлог, Вашингтон мужийн боловсролын систем
• Community College буюу 2 жилийн коллежийн сургалтын онцлог
• 2+2 систем буюу Community College-оос их сургуульд шилжин суралцах
• Сургалтын тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн талаарх мэдээллийг хүргэнэ.

Хэзээ: 2017 оны 4 сарын 7-ны Баасан гарагт 18:00 цагт

Хаана: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн 2 давхарт EducationUSA Mongolia төвийн уншлагын танхим

Date: 
2017-04-07 18:00 to 19:00