Бидний тухай

image: 

EducationUSA нь АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэй хэрэгждэг хөтөлбөр бөгөөд дэлхийн 170 гаруй орны 400 орчим боловсролын зөвлөгөөний төвүүдийг нэгтгэн ажилладаг.

EducationUSA нь АНУ-ын дээд боловсролыг дэлхийн бусад орны оюутан сурагчдад сурталчлан таниулж, Америкийн магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид элсэн суралцах боломжийн талаар ҮНЭН БОДИТ, ШИНЭЧЛЭГДСЭН, ЦОГЦ мэдээллийг үнэ төлбөргүй хүргэдэг.

EducationUSA нь АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, Соёлын хорооноос санаачилсан “Америкт суралцах 5 алхам” аргачлалын  дагуу  Америкт  суралцах  хүсэлтэй  хүн бүрт хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөөг өгөх болно.

EducationUSA хөтөлбөрийн оюутан залууст чиглэсэн үйл ажиллагаа

Жил бүр EducationUSA сүлжээний боловсролын зөвлөхүүд олон улсын сая сая оюутнуудад үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллийг хүргэж ажилладаг. EducationUSA Mongolia төвийн боловсролын зөвлөхүүд нь Монголын оюутан залуус, тэдгээрийн гэр бүлийнхэнтэй биечлэн уулзаж эсвэл цахим хэлбэрээр АНУ-ын их сургууль, коллежийн элсэлтэнд чиглэсэн "Америкт суралцах 5 алхам" багц зөвлөгөөг өгнө. Түүнчлэн дараах сэдвээр дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх боолно. Үүнд:

  ~ Сургуулийн элсэлтийн үйл явц, стандарт шалгалтын шаардлагууд

  ~ Америкт суралцах зардлаа төсөвлөх

  ~ Оюутны виз мэдүүлэх, Америк руу явахаас өмнөх бэлтгэл

АНУ-ын дээд боловсролын байгууллагуудыг дэмжих үйл ажиллагаа

EducationUSA Mongolia төвийн боловсролын зөвлөхүүд нь АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн гадаад оюутны элсэлтийн үйл ажиллагааг дараах байдлаар дэмжин ажилладаг. Үүнд:

  ~ Сургуулийн төлөөлөгчдийг урьж ирүүлэх, боловсролын үзэсгэлэн зохион байгуулах

  ~ Монголын боловсролын тогтолцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэх

  ~ АНУ болон Монгол улсын боловсролын байгууллага, холбоодыг холбож өгөх

  ~ Монголын оюутан залуусыг Америкт суралцах чиг хандлагад дүн шинжилгээ хийх